Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТОГТООЛЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖЭЭ


С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. 

Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, прокурорын байгууллагаас Давж заалдах шатны шүүхэд хандсан юм.  

Тэгвэл өчигдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хуралдаан боллоо. Шүүх хуралдаанд яллагдагч Б.Хурц нарын есөн хүний зарим нь оролцоогүй. Тэднийг төлөөлж өмгөөлөгч нар нь оролцсон юм.

Яллагдагч нарын өмгөөлөгчдийн зүгээс хэргийг прокурорт буцаах ёстой гэх байр суурийг илэрхийлж байсан бол прокурорын зүгээс анхан шатны шүүхээр хэлэлцүүлж, хэргийг эцэслэх шаардлагатай гэж үзэж байлаа. 

Ингээд шүүх бүрэлдэхүүн өчигдөр 22.00 цагийн үед шийдвэрээ гаргаж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэгт буцаажээ. 

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.