ШУУРХАЙ: ЗААВРЫН ДАГУУ ГАЛЛАСАН АЙЛЫН ЗУУХ ДЭЛБЭРЧЭЭ


Өнөөдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 20.00 цагийн үед нэгэн айлын зуух дэлбэрсэн хэрэг гарчээ.

Тус айлын зуух нь  үүдний өрөөндөө байдаг ба дэлбэрэх үед азаар хажууд нь  хүн байгаагүй байна. Зуух дэлбэрсний улмаас байшингийн хаалга эвдэрч, үүдний хэсэг сууриасаа гарч, тухайн өрөө дахин ашиглах боломжгүй болсон байна.

Тухайн үед гэрт өндөр настай эмэгтэй, 1 настай ачийнхаа хамт байжээ. Тэднийг хөрш айлын залуу нь цонхоор нь гаргаж, амийг нь аварсан байна. Зуух нь дэлбэрсэн айлын эзэд шахмал түлш түлэх зааврын дагуу галаа ноцоосон боловч гэнэт зуух нь дэлбэрсэн гэж мэдэгджээ.

Харин дөнгөж сая цагдаа нар хэргийн газрын үзлэгээ дуусгаж, дэлбэрсэн зуухыг авч явжээ..

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.