ГЭР ХОРООЛЛЫНХОН У.ХҮРЭЛСҮХ, С.АМАРСАЙХАН НАРЫГ ОГЦОРТОЛ ТЭМЦЭНЭ ГЭВ


"Гэр хороолол" хөдөлгөөний тэргүүн Б.Батсүх, гүйцэтгэх захирал Я.Мөнгөнцэцэг нар шахмал түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тодруулбал, шахмал түлшний угаарт хордож таван хүн амиа алдсаны төлөө Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх, хотын дарга С.Амарсайхан нар огцрох ёстой бөгөөд огцортол нь тэмцэнэ гэдгээ тэд хэлэв. 

Түүнчлэн "Засгийн газрын бодлогын үр дүнд таван хүн, тэр дундаа хоёр хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гараад байхад хотын дарга, Засгийн газрын тэргүүн нь хариуцлага хүлээх ёстой. Шахмал түлшийг эсэргүүцэж, гэр хорооллын иргэдийн газрыг эргэлтэд оруулж, дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэхийг бид удаа дараа шаардаж, тэмцсэн боловч сонсоогүй. Цаашид хэдэн хүн амиа алдахыг мэдэхгүй. Тиймээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч, үр хүүхдээ золиосолж буй гэр хорооллынхны төлөөх тэмцлээ бид Сүхбаатарын талбайд жагсаалаар эхлүүлнэ. Цаашлаад суулт, өлсгөлөн зарлана" хэмээн Я.Мөнгөнцэцэг мэдэгдлээ. 

АРДЧИЛАЛ.МН

twitter share 7
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-10-13 ip: 49.0.147.143

    Муу улс төрчидийн гар хөлүүд минь хуцаарай. Утаа багассан байна. хотын агаар цэвэрхэн байна. Хот иргэд бүгд хордох та нарт хамаагүй юу. мэдрэмжгүй гарууд минь бохир улс төрөө өөр сэдвээр хий. Сайжруулсан түлш түлшж агаарын бохирдлыг буурч байгааг харж дэмждэг иргэд байгаа шүү.

  2. 2019-10-13 ip: 103.26.193.225

    Tenegtxiimaa neeree

  3. 2019-10-10 ip: 43.242.243.180

    ЕС, хотын дарга хоёрыг огцруулчихаар утаа арилчих юмуу. Хамтраад гарц шийдлээ хайгаач. Дайны хажуугаар дажин гэгчээр бусдын гар хөл болж улс төр хийж ард иргэд битгий гай болоод бай.

  4. 2019-10-09 ip: 103.26.195.138

    ЕС, хотын дарга огцорчихоор утаагүй болчих уу. Өвөл болохоор бүгдээрээ амьсгалах агааргүй болж гамшгийн байдалд хүрдэг биз дээ. Хамтраад гарц шийдлээ хайхын оронд огцруулна, тэмцэлдэнэ гэхээсээ илүү иргэдийнхээ төлөө хийчих сайн юм алга уу.

  5. 2019-10-09 ip: 124.158.125.73

    насараа галаа түлээд ирсэн улс гэнэт угаартана гэж байхгүй яаж түлэхээ сайн мэдэж бгаа гол асуудал шахмал түлш үүнийг бүгд мэдсээр байж ард иргэд рүү дайрхаа болж үз түүхий нүүрсээ л түл хөрч дааралтай биш хэрэглэдэг түлшээ л түл цөөхөн хэдэн иргэдээ байраар хангаж чадахгүй эрх мэдэлтэнгүүд яанаа яанаа одоохон сонгуул болно одоо бгаа эрх мэдэлтэн өмнө бсанг хэзээ ч бүү сонгоорой

  6. 2019-10-09 ip: 202.55.188.84

  7. 2019-10-08 ip: 222.98.193.38

    Батсүх Мөнгөнцэцэг нар зөв тэмцэж байна бас нэг санал бичхэд энэ гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар гэж юу ч хийхгүй баахан их зантай залуучууд компютeрийн ард сууж улсаас цалинжсан хүмүүс байраа буулгасан өчнөөн айлууд 5 жил болж байна юу ч шийдээгүй татан буулгах хэрэгтэй