ХҮДЭР СУМАНД БААВГАЙ АЙЛЫН 120 ЛИТР САВТАЙ АЙРГИЙГ ТЭВЭРЧ АВЧ ЯВААД УУСАН БАЙЖЭЭ


Аравдугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав хүү хоёр баавгайд бариулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Үүнээс өмнө тус суманд баавгай орж ирэн айлын мал хуй хулгайлах, амбаар гэр сүйтгэх тохиолдлууд их гарч байсан ч буу ашиглахыг зөвшөөрөөгүй. Харин дээрх харамсалтай үйл явдлын дараа Сэлэнгэ аймгийн Засаг дарга зайлшгүй тохиолдолд баавгайн эсрэг буу ашиглахыг зөвшөөрч, аймагтаа онц байдал зарласан тухайгаа мэдээлсэн.

Гэвч баавгайны аюул хэвээр л байна. Зөвхөн Ерөө суманд биш, ойролцоо орших Хүдэр суманд ч иргэд айдастай байгаа. Учир нь тус суманд баавгай сумын төв рүү орж ирэх, айлын айраг цагаатай амбаар руу дайрахаас эхлээд хор хөнөөл ихтэй байна. Иргэдийг харуй бүрий болоход гэрээсээ гарахыг хориглож, хаалга үүдийг нь самардах тогших дуулдвал хариу өгөхгүй бол онгойлгож өгөхгүй байх зэрэг зөвлөгөө өгчээ. Хүний амь эрсэдхээс нааш анхаарахгүй орхиж, иргэдээ “өөрсдөө аргалаарай ” , “буудаж болохгүй ” гэсэн үгсээр торгоож явсаар Ерөө суманд ноцтой хэрэг гарлаа. Одоо үлдсэн иргэдээ хэрхэн хамгаалах талаар ямар нэгэн чиглэл алга, онц байдал зарласан нэртэй ч бүх юм бахь байдгаараа байгаа аж.

Тухайлбал, Хүдэр суманд иргэн Б-ийн гадаах амбаар руу баавгай дайрч хөргөгч зэрэг цахилгаан хэрэгслийг нь эвдэж, тахиан байрыг нь сүйтгэж, амбаарт байсан 120 кг савтай айргийг нь тэврэн 100 орчим метр газарт явж байгаад хагалж, доторхийг нь уусан зэрэг сонин хачин мэдээллүүд ирэв.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Хүдэр суман дахь Хан хэнтийн тусгай улсын хамгаалалттай газрын Ерөө хэсгийн байгаль орчны улсын байцаагч Г.Баяраа:

"Баавгай айл амьтны амбаар сав руу орж, айраг цагааг нь авсан идсэн байдалтай л байна. Энэ зунжингаа л байгаль орчин хариуцсан бид үргээлэг хийж өнгөрөөлөө. Хэдхэн хоногийн өмнөх байдлаар манай суманд 21 тохиолдол бүртгэгдээд байна. Одоо Онцгой байдлын газар, цагдаагийн газраас суманд онц байдал зарлачихсан байгаа. Хүмүүс ирчихсэн, харин би гүний эргүүлтэй учраас түүнд нь оролцоогүй явах гээд байж байна. Айлын мал руу их дайрч байгаа. Мөн цагаа, ногоо хийсэн амбаар руу дайрч, сүйтгэнэ. Мөн 120 кг савтай айраг, цагааг нь хүртэл тэвэрч авч 100 гаруй метрийн зайд аваачиж байгаад хага татаад доторхыг нь уучихсан ч тохиолдол бий. Манай сумын цагдаа, байгаль орчны байцаагч, тусгай хамгаалалттай газрын хоёр байцаагч малчдадаа сануулга өгсөн байгаа. Орой үдшийн цагаар хамаагүй гарч явж болохгүй, гэрийн гадна баавгай ирвэл гарч болохгүй, юу ч болсон бай амиа л хамгаалах хамгийн чухал гэдгийг хэлээд байна. Мал хуй ч дүүрч. Нэг орой нэг айлаас ядаж л нэг ямаа, нэг хонь авна. Манай суманд нэг шөнө нэг айлаас бүр зургаан ямаа авсан ч тохиолдол бий" хэмээжээ.

twitter share 2
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
  1. 2019-10-11 ip: 119.40.102.1

    Байвгайн талд бна уу?минмй талд бна уу?гэдэг онигоо биелэлээ олж байна эвэртэнгүүд ээ.

  2. 2019-10-08 ip: 139.5.217.163

    Нэгэнт баавгайг алж буудаж болохгүй юм бол цөөхөн усаар авсан сайн архи уулгаж байгаад согтож унасаны дараа хүлэж баглаад зохих газарт нь мэдэгдэж хүлээлгэн өх л болждээ.