ОЮУТНУУДЫН СУРАХ БОЛОМЖИЙГ “ХУМСАЛСАН” ЗАХИРАЛ АЛБАН ТУШААЛДАА ЭРГЭН ОЧИХООР УЛАЙРАХ НЬ ШУДАРГА ЯВДАЛ УУ?


Эрх мэдэл албан тушаалын төлөө яахаас ч буцахгүй хүмүүс олширсон нь энэ нийгмийн хамгийн том эмгэнэл юм. Тэдний нэг онцлог нь төрийн албыг хашихдаа гаргасан алдаанаасаа ичиж эмээдэггүй, юман чинээ тоохгүй байх явдал.

Энэ төрлийн ангилалд багтах хүмүүсийн нэг бол АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатар. Их сургуулийн хөрөнгөөс тэрбум, тэрбумаар хэмжигдэх мөнгөний хохирол учруулсан Г.Батбаатарт БСШУС-ны сайд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлөөд удаж буй.

Гэвч Г.Батбаатар БСШУ-ны сайдын тушаалыг эсэргүүцэн, хууль бусаар ажлаас халагдсан гэсэн үндэслэл гаргаж, шүүхэд хандан, шүүхээс түүнийг эргүүлэн ажилд нь томилох шийдвэр гаргаад буй.

Шүүхийн эргэлзээтэй шийдвэрийг барин АШУҮИС-ийн экс захирал асан, асар их хэмжээний мөнгөний зөрчил гаргасанаа ч тоолгүй ажлаа авахаар улайран гүйж явна. Гэвч түүний төрийн өмчийн сургуулийн хөрөнгийг шамшигдуулсан баримт цаасан дээр хараар бичигдэн үлджээ.

Хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллагын Улсын ахлах байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08-02/13-аас 08-02/21 дугаар бүхий актыг дор нийтэллээ.

Зөвхөн энд харагдаж байгаагаар төлбөрийн дүн 2 тэрбум 268 сая 258 мянга, 354 төгрөг. Энэ бол 2 цэцэрлэг, сургууль, барих мөнгө юм. Ирээдүйн эмч нарын сурч хөжих боломжоос “хумсалсан” захирал харин энэ актыг “таг мартаж” орхиод албан тушаалдаа эргэж очихоор зүтгэх нь шударга явдал мөн үү!

 

72476154_2379521935647077_5791566736398483456_n

72598776_398363890827496_5905699522285142016_n

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.