УГААРЫН ХИЙНД ДАХИН НЭГ ИРГЭН ХОРДОН АМИА АЛДЖЭЭ


Угаарын хийнд дахин нэг иргэн хордож нас баржээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд нэг өрхийн гурван хүн угаарын хийнд хордсоноос 28 настай эмэгтэй амь насаа алджээ. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “2019 оны аравдугаар сарын 7-ны 11.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хүн угаартаж амиа алдсан хэрэг бүртгэгдсэн” гэлээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэйтэй хамт байсан хоёр хүний нэг нь ухаангүй, нөгөө нь босч чадахгүй байдалтай эмнэлэгт хүргэгдсэн аж.

Сануулахад, өнгөрөгч амралтын өдрүүдэд угаарын хийнд 35  хүн хүнд хөнгөн хордож, дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.