ТҮҮХЭН ӨВИЙГ БҮРМӨСӨН УСТГАЖ СУУРИН ДЭЭР НЬ 22 ДАВХАР БАЙШИН БАРИХ УРАН АРГЫГ “П.ГЭНДЭН САН”-ААР ОВОГЛОГЧИД СЭДЖЭЭ


-ХЭЛМЭГДЭГСДИЙН МУЗЕЙГ СЭРГЭЭХ НЭРИЙН ДОР-

Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшинд, одоогийн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байрлаж буй байшинг сэргээн засварлах ажлыг эхлүүлэх нэрийдлээр “П.Гэндэн сан” гэх байгууллагын зөвшөөрлөөр буулгаж эхэлсэн.

Ингэхдээ “П.Гэндэн сан” гэх байгууллагын зүгээсП.Гэндэнгийн амьдарч байсан байшинг буулгаж, муудсан хэсгийг нь орлуулан дахин сэргээн босгоно. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей уг байшинд хэвээр үйл ажиллагаагаа явуулна. Шинээр ашиглалтад орох музей нь орчин үеийн музейн стандартын шаардлага хангасан, музейн үзмэрүүд байрлуулах, үзэсгэлэн гаргах илүү их боломжтой болно. Төсвийн нэг ч төгрөг гаргахгүйгээр, өөрийн боломжоор хөрөнгө оруулалтыг хийж байна” гэж мэдэгдсэн билээ.

Харин энэ бүхнийг Нийслэлийн Соёл урлагийн газрын холбогдох албан тушаалтан "энэхүү үйл ажиллагааг түүхийн дурсгалд халдсан хууль бус ажиллагаа хэмээн үзэж байна. Учир нь дээрх музейн барилга нь П.Гэндэн сангийн эзэмшилд байдаг ч  тус музейг 2008 онд нийслэлээс соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авсан" хэмээн онцолсон юм.

Тэгвэл “Хэлмэгдэгсдийн музей”-г сэргээн засах ажил нь сэргээх засах биш нураан сөнөөх ажил болоод хувирсан нь баримтаар тодорхой боллоо. Учир нь дээрх түүхэн хоёр давхар барилгыг бүрмөсөн устгаж суурин дээр нь 22 давхар байшин барих уран аргыг “П.Гэндэн сан” гэгчээр овоглогчид сэджээ.

Ингээд зогсохгүй тэд барилгын бүхий л зураг төсөв, ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж, түүхэн өвийн суурин дээр өндөр байшин барих ажлаа эхлүүлчихжээ. Тэд анхлан 16 давхар байшин барихаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж байсан ч тухайн үеийн нийслэийн удирдлагуудаар зөвшөөрүүлж чадаагүй байна. Гэвч нийслэлийн Засаг дарга солигдсон даруйд дахин 22 давхар байшингийн зураг төсөл оруулж ирж Ерөнхий төлөвлөгөөгөө батлуулжээ.

БАРИМТ №1.

No photo description available.

Image may contain: text

No photo description available.

No photo description available.

БАРИМТ №2.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.