ДАРГА НАР АРЬСАА ХАМГААЛЖ, ИРГЭД УГААРТАЖ ҮХСЭЭР БАЙХ УУ?


Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн гэр хорооллын иргэд угаартлаа, нас барлаа гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Дээрх мэдээлэл гарснаас хойш өнөөдрийн байдлаар албаны хүний мэдээлснээр нийт 70 гаруй иргэн эмнэлгийн байгууллагад хандаж, дөрвөн иргэн амь насаа алдсан байна.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “угаарын хийн хордлогод өртсөн 16 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс 10 иргэн гарч байна. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж, угаарын хийн хордлогод орсон иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна. Өнөөдөр өглөөний 9.00 цагийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа таван хүний биеийн байдал сайжирч байгаа бөгөөд нэг өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа” гэдэг мэдээллийг өгсөн.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн албаны дарга Р.Даваадорж “Ойрын өдрүүдэд угаарын хийн хордлогод өртсөн нийт 70 гаруй иргэн эмнэлгийн байгууллагад хандсан байна. Өчигдрийн /2019.10.06/ байдлаар гэхэд 28 хүн эмнэлэгт хандаж, эмчээс зөвлөгөө авсан. Яг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 16 иргэнээс өнөөдөр 10 хүний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан. Одоо Цэргийн төв эмнэлэгт насанд хүрсэн таван том хүн, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа” гэж мэдэгдээд байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр дахин нэг иргэн угаарын хийнд хордож нас барьсан гэх мэдээллийг эх сурвалж онцоллоо. Тодруулбал, эх сурвалжийн дурдсанаар “Сүхбаатар дүүргийн 18 хороонд оршин суудаг өрхийн гурван хүн угаарын хийнд хорджээ. Тэдний нэг 28 настай, эмэгтэй Ц нас барсан байна. Түүнтэй хамт байсан 58 настай, эмэгтэй Б ухаангүй, 30 настай, эрэгтэй О ухаантай, бос ч явж чадахгүй байдалтай байна. Дуудлага эмнэлгийн байгууллагад 11:42 цагт ирсэн байна. Хэргийг СБД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ” гэсэн мэдээлэл чих дэлсэж эхэллээ.

Гэтэл нийслэлийн удирдлагууд, Таван толгой түлш ХХК-ийнхан, Засгийн Газрын холбогдох албан тушаалтнууд иргэд ийн олноороо угаартаж нас барсан, эмнэлэгт хүргэгдэж буй явдлыг “галлагаа буруу хийгдсэн, түлшинд ямар ч но байхгүй. Түлшээ гадаадад шижилгээнд явуулсан” хэмээн тайлбар өгчээ.

Уг нь сайжруулсан түлшээ хэрэглээнд нэвтрүүлэхээсээ өмнө гадаад, дотоодын шинжилгээнд хамруулах байсан байлтай. Гэтэл иргэд аль хэдийнэ хэрэглээд хордоод, амиа алдсаны дараа "гадагшаа шинжлүүлнэ" гээд ярьж байдаг чинь ямар лойцон хариулт вэ.

Одоо тэгээд дарга нарыг арьсаа хамгаалж, түлшээ гадаадад шинжлүүлэх хооронд гэр хорооллын хэдэн иргэн амь насаа алдах вэ?

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.