ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДИЙН НИЙТИЙН БИЕ ЗАСАХ ГАЗАР ҮНЭГҮЙ ҮЙЛЧИЛНЭ


Нийслэлийн Мэргэлийн хяналтын газраас зах, худалдааны төвүүдэд “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын хэрэгжүүлж эхэлсэн байна.

Тодруулбал, “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор”, “Анко” ХХК-ийн “Нарантуул-2”, “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд нь төлбөртэйrээр үйлчилж байсан бие засах газар болон ариун цэврийн өрөөг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс иргэдэд төлбөргүйгээр үйлчилж эхэллээ.

 

Тус газруудад “Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам”-ын 8.1.5 дахь “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” заалтын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын 02-03/3862 тоот албан бичгийг хүргүүлсэн аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.