БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 59 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН БАГАЧУУД ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО


Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Оюутны хотхоны дунд 59 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 280 хүүхдийн хүчин чадалтай 420 хүүхэдтэй шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орж өнөөдөр үүдээ нээлээ.

280 хүүхдийн хүчин чадалтай, 12 бүлгийн 50 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хаппи бюлдинг” ХХК барьж гүйцэтгэсэн.

Хуучин барилга 100 хүүхдийн хүчин чадалтай 1968 онд баригдаж, Мэргэжлийн хяналтын байгууллагын цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсаны дагуу буулгаж шинээр барьсан юм. БЗД-ийн 6 дугаар хорооны сургуулийн өмнөх насны хүүхдийн тоо 588 хүүхэд байна.

Нээлтийн үйл ажиллагаанд НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох, БЗД-ийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ц.Энхтуяа болон бусад албаны хүмүүс, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг, эхчүүд, сурагчид, гүйцэтгэгч компанийн төлөөлөл оролцов гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.