БААВГАЙ ЯВЖ БАЙГАА СУМДАД ХЭРХЭН ЯАЖ АЖИЛЛАХ ТАЛААРХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ГАРГАЛАА


Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт Сибирийн хар баавгай айл руу дайрч, аав хүү хоёрын аминд хүрсэн харамсалтай үйл явдал болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдаж дээрх бүс нутагт онц байдал зарлалаа.

Аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил “Бид юу юуны түрүүнд хүнээ бодох учиртай. Хүнээс илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй. Баавгай явж байгаа сумдад хэрхэн яаж ажиллахаа тодорхойлж, мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг ажиллуулан холбогдох арга хэмжээг авна” гэлээ.

Иймд ард иргэд малаа хариулах, самар, жимс түүх, байгалийн бусад баялгийг ашиглах, хадлан хадах, тариа хураах зэргээр хөдөө орон нутаг руу зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна. Мөн малчин айл өрхүүд хүнс хоол тэжээлийн зүйлсээ өөрсдийн унтаж амардаг газраасаа тусад нь өөр гэрт байлгах шаардлагатай гэжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.