Ш.РАДНААСЭД : НЯМБААТАРАА НЭГ АРЬСАНДАА НЭГ АМЬДРААД ҮХЭХ ХЭРЭГТЭЙ


Сүүлийн хэдэн сарын турш олон нийтийн анхааралд хүрсэн төрийн өндөр албан тушаалтнууд болон бизнесмэнүүдтэй холбоотой зарим ноцтой гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа тухай шүүмжлэл нийгэм, улс төрийн хүрээнд гарах болсон билээ.

Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд уг асуудалтай холбоотой гэсэн хардлага Төрийн ордноор хөврөх болсоор удаж байна. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслөөс гадна хөөн хэлэлцэх хугацааг яллагдагчаар татах хүртэл тоолохоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад бариад байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр уг асуудалтай холбогдуулж байр сууриа илэрхийлсэн юм.

 

Тэрбээр “Ц.Нямдорж сайд сая хэллээ. Хийсэн эзэд нь гарч ирлээ гэж. Ажлын хэсэг хийсэн гэж О.Бат-Орших прокурор хэллээ. Х.Нямбаатар ч хэллээ. Хөөн хэлэлцэх хугацаанд одоо цэг тавъя. Хөөн хэлэлцэх хугацааг наашлуулж, цаашлуулсан Эрүүгийн хуулийн 1.10 дахь заалтыг өөрчилсөн хүмүүс нь Ажлын хэсэг. Ш.Раднаасэд хийсэн, алга дарам цаасаар хуурсан гэж битгий худлаа ярь. Би үхэхээр чи үх гэж битгий ярь. Үүнээс хойш, түүнээс цааш том хуулиудын Ажлын хэсгүүдийг сайн хүнээр хариуцуулахгүй бол мэдэхгүй юмны дайсан гэдэг шиг хуулиудыг алах юм байна. Х.Нямбаатараа би чамаас дахиад хүсье. Чуулган дээр нарийн ширийн юм яръя гэж бодож байсан юм, болъё. Байнгын хороон дээр хэлье. Үүнээс хойш хийсэн бол хийсэн, хийгээгүй бол хийгээгүй гэдгээ чин шударгаар хэлээд сууж байя. Би бас баримтыг нь урдаас чинь үзүүлье. Тэгэхгүй микрофон хараад “Чамайг” гээд хэлчихсэн юм. Өрөөнд чинь ороод уулзъя гэж худлаа хэлж болохгүй. Тэгж хэрэггүй. Нэг арьсандаа нэг амьдраад үхэх хэрэгтэй. Солигддог тэмдэг шиг наанаа нэг гараад, цаанаа бас гардаг олон янзын хээтэй амьдарч хэрэггүй” хэмээн эгдүүцсэн юм.

Түүний хэлснээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг Ш.Раднаасэд гишүүн гэхээсээ Ажлын хэсгийн төвшинд оруулж ирэн батлуулсан бололтой.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.