''ХАРЖ БАЯСАХЫН ЖАРГАЛ'' АРГА ХЭМЖЭЭ БОЛЖ БАЙНА


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас өнөөдөр Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд "Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан "Харж баясахын жаргал" арга хэмжээг зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд 17 цаг хүртэл доорх үйл ажиллагаа явагдаж байгаа тул иргэд хамрагдаж болох юм байна.
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа мэдээлэл
• МХҮХ-ны үйл ажиллагааны танилцуулга болон хараагүй иргэдийн спортын төрөл тоглоом наадам, тусгай хэрэглээний туслах хэрэгслүүдийн танилцуулга, мэдээлэл
• Нүдний эмч нарын үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл хараа шалгах үйлчилгээ
• Нүдний шил болон нүдний эм, дусаалга, амин дэмийн худалдаа
• Хараагүй массажистуудын бариа заслын үнэ төлбөргүй массаж үйлчилгээг үзүүлэх
• Харааны бэрхшээлтэй иргэдийн болон олны танил нийтийн дууны уран бүтээлчдийн урлагийн тоглолт
• Сэтгэл зүйн зөвлөгөө
Энэхүү арга хэмжээ нь Багануур дүүрэгт-10/07-нд, Төв аймагт-10/08-нд,  Баянзүрх дүүрэгт- 10/09-нд,  Өвөрхангай аймагт- 10/11-нд тус тус үргэлжлэн явагдана.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.