Д.АДИЛБИШ: МАНДАЛ-ОВОО СУМЫН ГАЗАР ХӨДЛӨЛТ ИРГЭДЭД МЭДРЭГДСЭН, УЧИРСАН ХОХИРОЛ БАЙХГҮЙ


Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дэвсгэрт Лхагва гарагт газар хөдөлжээ.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т орших Өтгөн багийн “Дахтын зоо” гэдэг газар энэ сарын 2-ны 02:11 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг тус аймгийн Газар хөдлөлт бүртгэх станцаас тус өдрийн 09:05 цагт аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар Мандал-Овоо сумын ЗДТГ-ын дарга Д.Адилбишээс тодруулахад "Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохирол байхгүй" гэв.

 

Эх сурвалж: ОБЕГ

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.