ДҮҮРГИЙН ҮСЧИН, ГОО ЗАСАЛЧДЫН ШИЛДГҮҮД ТОДРОВ


 Нийслэл хот үүсэж хөгжсөний түүхт 380 жилийн ой,  “Шинэ технологи-эерэг хандлага, соёлтой үйлчилгээ” ахуйн үйлчилгээний салбарын анхдугаар аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр дүүргийн үсчин, гоо засалчдын шилдгүүдээ тодрууллаа.

Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Монголын үсчин гоо сайханчдын холбооны тэргүүн, Монгол улсын мастер үсчин, Олон улсын тэмцээний шүүгч Ц.Цогзолмаа, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Ч.Октябрь болон Монголын үсчин гоо засалчдын холбооны гишүүд, албаны бусад хүмүүс оролцлоо. 

Зургаан төрлөөр явагдсан тус тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 21 салоны нийт 60 үсчин, гоо засалчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулав. Тухайлбал, дүүргийн ‘’Шилдэг үсчин’’-ээр н.Одонтуяа шалгарсан бол ‘’Шилдэг салон’’-оор “Баярлах” салон тодорлоо. Харин ‘’Эрэгтэй зураглал’’-тай тайралт төрөлд Н.Баасансүрэн тэргүүн байр эзэлсэн бол ‘’Эрэгтэй модерн классик’’ төрөлд С.Баатарцогт тэргүүлсэн байна. Түүнчлэн ‘’Эмэгтэй урт үсний үдшийн гоёлын самналт’’ төрөлд О.Пүрэвдулам, Нүүр будалтын төрөлд Ч.Гэрэлцэцэг, ‘’Эмэгтэй салоны тайралт’’ төрөлд н.Одонтуяа нар тус тус Тэргүүн байр эзэлж Баянзүрх дүүргийн аваргууд боллоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

 

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.