СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЕРӨӨ СУМАНД БААВГАЙ ХҮН БАРЬЖ ИДЖЭЭ


Хар баавгай айлд орж түйвээсэн гэх мэдээллийг албан бус эх сурвалж дурдаад байна. Тодруулбал, өнөө өглөө буюу 2019.10.04-нд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт нутаглаж байсан айлын гэрт баавгай орж хоёр хүн барьсан гэх мэдээллийг олон нийтэд зурагтай түгээжээ.

Энэ талаар Иргэн Т.Сайнбаяр гэх залуу өөрийн твиттер хуудастаа жиргэсэн байна.

Тэрээр “АНХААРУУЛГА: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Могойт хэмээх газарт өнөө өглөө 1 том хүн, 1 хүүхдийн хамт хар БААВГАЙд бариулсан байна!!! Мөн айлын гэрийг иймэрхүү байдлаар сүйтгэж иргэдийн амгалан, аюулгүй байдал алдагдаж байна. Урьдчилан сэргийлэх ажлууд Сэлэнгэ аймгийн Хүдэр, Жавхлант, Ерөө, Тэшиг зэрэг сумдын Байгаль орчны байцаагчид, засаг дарга, төрийн албан хаагчид 24 цагийн турш эргүүлж хийж, иргэдээ хамгаалахын төлөө ажиллаж байна. Цаашид баавгайг буудаж болохгүй гээд иргэдийн амь нас хохироод байх уу? Баавгайг агнах уу!!” хэмээжээ.

Дээрх мэдээллийг цахим орчинд цацсан иргэн Т.Сайнбаяраас тодруулахад “Хүүхдийг  хаагаар нь ханз татаад газарт булж, аавынх нь хөл олдож. Өөрөө олдоогүй байна" хэмээжээ.

Мөн өөр нэг эх сурвалжийн хэлж байгаагаар "2019.10.01-нээс 02-нд шилжих үүрээр гэртээ унтаж байсан аав хүү хоёрыг баавгай идэж, гар хөл, толгойг нь тасдсан байжээ. Тэднийх тус суманд бичил уурхай эрхэлдэг байсан тул уурхайн ордынхоо ойролцоо нутаглаж байжээ. Гэрийн эзэгтэй нь Улаанбаатар хотод ажил хөөцөлдөхөөр ирсэн хойгуур ийн золгүй явдал болсон байна. Эх сурвалжийн зүгээс "Гэрийн эзэн хүүтэйгээ хамт уурхайгаа сахиад үлдсэн. Эхнэр нь хотод бидэнтэй хамт ажлаар хотод ирсэн. Бид бүгд нэгдээд хоршоо байгуулаад бичил уурхай эрхэлдэг юм. Бүх зүйл зөвшөөрөлтэй. Сум орон нутагтаа татвараа төлдөг, ус ашигласны төлбөр, нөхөн сэргээлт бүгдийг хийдэг. Гэтэл Засгийн Газраас гэнэт шийдвэр гаргаж бидний уурхайг хааж, техник хэрэгсэл битүүмжилсэн. Энэ асуудлыг Ерөнхий сайдад танилцуулж, зөвшөөрлөө сэргээлгэхээр ирээд байх хойгуур ийм зүйл болжээ. Энэ жил жимс, ногоо тааруухан ургасан учраас Баавгай идэш хоол багасаж мал, хүн рүү дайрах нь ихэссэн. Хүн хөөлөө, мал идлээ гэсэн сураг дуулдаж байсан ч ийм зүйл болно гэж төсөөлсөнгүй. Эхнэр нь өчигдөр буцсан. Эмгэнэж байна" гэжээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.