БАГА НАСНЫ ГУРВАН ХҮҮХДИЙГ ОСГОЖ, УХААН БАЛАРТСАН БАЙХАД НЬ ОЛЖЭЭ


Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж гурван хүүхдийн амь насыг аварчээ. Тэрбээр өчигдөр буюу аравдугаар сарын 03-04-нд шилжих шөнө буюу өчигдөр орой албан үүргээ гүйцэтгэж байхдаа 02:00 цагийн орчимд Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван хүүхдийг ухаан балартсан байхад нь олж, Цагдаагийн гуравдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажилласан байна.

Хүүхдүүд даарснаасаа болж осгож, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй байсан аж.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.