МЭНДЧИЛГЭЭ


Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсны 70 жил, БНХАУ, Монгол Улс хооронд дипломат харилцаа үүссэний 70 жилийн ойн баярын мэндийг БНХАУ-ын элчин сайдын яамны хамт олонд мөн БНХАУ-аас АШУҮИС-д сурч байгаа оюутан залуустаа хүргэе.

Манай хоёр орны удирдагчид энэхүү баярт ойг хамтдаа тэмдэглэхээр чухал тохиролцоонд хүрч Хятад Монголын харилцаа дараачийн хурдны зам руугаа шилжих түүхийн шинэ эхлэлийн цэг дээрээ ирээд байна гэж цохон тэмдэглэсэн. 

АШУҮИС нь БНХАУ-ын Тянжинын Хятадын уламжлалт анагаах ухааны сургууль, Өвөр монголын үндэстний их сургууль, Өвөр монголын анагаах ухааны их сургууль зэрэг нийт 16 их сургуультай  хамтарч ажилладаг бөгөөд  тэр дундаа уламжлалт анагаах ухааны салбарт урт, богино хугацааны оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.  АШУҮИС-д 2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-аас бакалаврын ангид 32, магистрантурт 49, докторантурт 74 оюутнууд тус тус  суралцаж байна.

Энэхүү түүхэн өдрийг угтаж, АШУҮИС-д БНХАУ-аас суралцаж буй нийт оюутнуудаа  манай сургуулийн удирдлагууд хүлээн авч уулзаж тэднийхээ санал бодлыг сонслоо. Оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсэж дахин түүхт ойн баярын мэндийг хүргэе.

АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор  Ж.Цолмон

 

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.