Төмөрийн Ариунаа ТЭНГЭР ШИГ БАЙ тоглолтоо хийнэ


Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын хүүхдийн элч дуучин Төмөрийн Ариунаа бүрэн хэмжээний тоглолтоо ирэх сарын 8-нд хийхээр болжээ. Энэ нь түүний бие даасан 15 дахь тоглолт юм. 

Урлагийн тайзнаа гуч гаруй жил гялалзаж буй дуучин Төмөрийн Ариунаагийн 2009 оны “Гайхамшигт үдэш” тоглолтоос хойшхи энэхүү тоглолт нь  үнэнч сонсогч, фэнүүдийнх нь хүлээлтээс үүссэн юм. Дуучин Т.Ариунаагийн тоглолт хэзээд шинэлэг, бусдаас ялгарсан, дэлхийн жишигт нийцсэн байдаг.

Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны шүлгээр тоглолтоо нэрлэсэн нь учиртай биз. Энэ нэрийг гоё чаминд нь бус тэнүүн сэтгэлтэй ард түмнээ  тэнгэр шиг байхад уриалсан болов уу. Мөн урлагийн тайзыг 38 жил эзэгнэсэн мэргэжлийн дуучны  зангарагийг давхар илтгэх мэт.  Энэ удаагийн тоглолт гурван хэсгээс бүрдэх бөгөөд дуучин Т.Ариунаа үе үеийн шилдэг дуунуудаа шинэчлэн дуулж буйгаараа онцлог юм.

 

Түүнчлэн  “Тусгаар тогтнол”, “Тэнгэр шиг бай”, “Хорвоог дүүргэж дэргэд минь байгаарай” зэрэг сүүлийн үеийн хит уран бүтээлүүд нь багтжээ. 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо танилцуулж байсан гавьяат маань "Тэнгэр шиг бай" шинэ тоглолтдоо нэлээд эртнээс чамбай бэлтгэж байгаа аж. Гал цогтой эрч хүчээрээ үргэлж фэнүүдээ байлдан дагуулдаг түүний арван жилийн дараах тоглолтыг шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байна.

“Тэнгэр шиг бай” шүлэг дуу болон мэндэлжээ

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! гэсэн  Монгол Улсын төрийн шагналт, төр нийгмийн зүтгэлтэн,  яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны шүлэг дуу болон мэндэлжээ. Ард түмнээ гэгээн сайхан бүхэнд уриалсан энэхүү шүлгийг Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаа албан ёсны зөвшөөрөлтэйгөөр дуу

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.