ЦЭРГИЙН АНГИЙН АХЛАГЧ НАР ЭМЭГТЭЙ АЖИЛТНАА ХҮЧИРХИЙЛДЭГ БАЙЖЭЭ


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах Хилийн цэргийн 0146 дугаар ангийн офицер, 31 настай М, ахмад цолтой, 29 настай Б-тэй хамтран эмэгтэй ажилтнаа бүлэглэн хүчирхийлж, бэлгийн дур хүслээ удаа дараа зүй бусаар хангасан жигшүүрт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
 
Хохирогч эмэгтэй тус ангид ажилд орсноосоо хойш гурван жилийн хугацаанд уг хэргийн талаар бусдад хэлж чадалгүй, хүчирхийллийн дарамтад байсан аж.

Тус хэргийг Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
 
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Ийм хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ одоо шалгагдаж байгаа хэрэг. Шалгалтын ажиллагаа дуусахаар бүх юм тодорхой болно. Хохирогчийн өргөдөл гомдлоор шалгаж байгаа хэрэг” гэв.

Эх сурвалж: olloo.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.