Дарханы замын асфальтан хучилт эхэлжээ


Есдүгээр сар гараад бороо хур багатай, нарлаг дулаан өдрүүд үргэлжилж байгаа нь зам засвао, бүтээн байгуулалтад таатай нөлөө үзүүлж байна. Тухайлбал,  Улаанбаатар - Дархан чиглэлийн 204.11 километр замын их засвар шинэчлэлийн ажил  амжилттай үргэлжилж байна.  

Одоогоор тус замын ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд асфальт бетон хучилтыг хийж эхлээд байна.

Энэхүү замын Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани ажиллаж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр Эсто ХХК, Үйлсийн зам ХХК зэрэг дотоодын компаниуд ажиллаж байна.

Ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа эхний хоёр эгнээ замыг шинэчлэх ажлыг таван багцад хуваан гүйцэтгэж байгаа. Тодруулбал,

Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын барилгын ажлыг 244 ажилтан, 107 машин, техник

 

Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замын барилгын ажилд 154 ажилтан, 57 машин, техник

Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замд 222 ажилтан, 118 машин, техник

Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замын барилгын ажилд 56 ажилтан, 47 машин, техник

Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын барилгын ажилд 108 ажилтан, 74 машин, техниктэйгээр тус тус гүйцэтгэж байна.

Тэгвэл эхний багц дээр асфальт бетон хучилтыг хийж эхэлжээ. Эхний хоёр эгнээ замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулах бол нэмж барих хоёр эгнээ замыг 2020 онд наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Ирэх жил ашиглалтад оруулах шинээр нэмж барих хоёр эгнээ замыг Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр барих бөгөөд энэ зээлийн гэрээг УИХ-аар соёрхон батлах  учиртай.

Г.Хан

http://www.zaluu.com/read/3da3fa73c

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.