"БОСОО ХӨХ МОНГОЛ" ТББ-ЫН ТЭРГҮҮН, УЛСЫН ХАРЦАГА Г.ГАНХУЯГТ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ


Босоо хөх Монгол ТББ-ын тэргүүн Ганхуяг цагдаагийн байгууллага эрх мэдэлтэн, албан тушаалтны даалгавраар манай байгууллагын үйл ажиллагаанд саад учруулсан хэмээн нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатархүү, Цагдаагийн байгууллага хэн нэгэн хүний захиалгаар ажилладаггүй хэмээгээд трансжендер хүмүүсийн талаар мэдээлэл нийгмийн сүлжээгээр тарсны дараа иргэн Д цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.  

Хэргийн хохирогч иргэн Д цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдол нь хэрэг үүсгэх үндэслэлтэй байна гэж үзсэн. Тухайн иргэнийг айлган сүрдүүлсэн, дарамталсан, эд зүйл нэхсэн зэрэг нь баримтаар нотлогдсон тул эрүүгийн хэрэг үүсгэсэн. Г.Ганхуягийг яллагдагчаар татаж, хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэв. 

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.