УИХ-ЫН ГИШҮҮН Б.НАРАНХҮҮГИЙН “ДҮНЖИНГАРАВ” ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ЗАХИРГАА ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР ТҮРЭЭСЭЭ НЭМСЭН ГЭВ


-ДҮНЖИНГАРАВ ХУДАЛДААНЫ ТӨВИЙН ТҮРЭЭСЛЭГЧ НАР ЖАГСАВ-

Дундговь аймгаас УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа УИХ-ын гишүүн Б.Наранхүүг “Дүнжингарав”-ын босс гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэрээр анх тус худалдааны төвөө нээж байхдаа ядарсан хэдэн Монголчуудаа задгай зах дээр худалдаа, наймаа эрхлүүлээд яахав гээд битүү зах барьсан хэмээн саймширч байв. Гэвч тухайн үедээ тийм нинжин сэтгэл өвөртөлж, ярьж явсан мань гишүүн одоо тэрхүү явдлаа нэгэнт мартжээ.

Учир нь түүний эзэмшлийн “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгч нар өнөөдөр өглөө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулав. Тодруулбал, тус төвийн захиргаанаас лангууны 495.000 төгрөг байсан түрээсийн төлбөрийг 995.000 төгрөг болгон огцом нэмсэн нь түрээслэгчдэд дарамт болж эхэлжээ. Тиймээс тус төвийн түрээслэгч нар дээрх үндэслэлгүй шийдвэрийг нь эсэргүүцэж байгаа аж.

Тус төвийн түрээслэгч нарын хэлж байгаагаар “Дүнжингарав” худалдааны төвийн захиргаанаас түрээсийн үнээ нэмсэн шалтгаанаа ус, цахилгаан, валютын үнэ нэмэгдсэн учраас нэмлээ хэмээн танилцуулсан байна. Түүнчлэн түрээсийн төлбөрөө нэмлээ гэж урьдчилан мэдэгдэхгүйгээр гэнэт түрээсээ нэг дахин нэмэх болсон мэдэгдлээ хүргүүлсэн гэв.

А.ТАМИР

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.