ИРГЭДЭД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЖ БАЙНА


Дорноговь аймагт зохион байгуулагдаж байгаа “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургууль “Олон нийтэд зориулсан анхны тусламж” сэдэвт сургалтаар үргэлжилж байна.

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн үндэсний сургагч багш нар удирдан явуулж буй тус сургалтад Сайншанд сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, МСҮТ-ийн оюутан, сурагч, багш, ажилчид болоод иргэд хамрагдаж байгаа юм.

Сургалтад хамрагдаж байгаа иргэдэд гамшиг ослын үед өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлж, гэрчилгээ гардуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.