ХӨРСНИЙ БОХИРДОЛЫГ БАГАСГАХ, АЙЛ ӨРХИЙГ ЭКО 00-ТОЙ БОЛОХОД СИРКЛ К БОЛОН НУТГИЙН ШИЙДЭЛ ТББ-УУД ХАМТАРНА


Монголын хамгийн анхны олон улсын конвиниенс сүлжээ дэлгүүр Сиркл К, Жорлонгоо өөрчилье төслийг санаачлан хэрэгжүүлэгч Нутгийн шийдэл ТББ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны санамж бичигт “Сиркл К Монголиа” гийн Улс хариуцсан захирал М. Баттулга, стратеги бизнес хөгжлийн албаны дарга Д. Түвшинбат нар болон Нутгийн шийдэл ТББ н удирдах зөвлөлийн дарга Ц.Оюунгэрэл, удирдах зөвлөлийн гишүүн Ц.Оюундарь гарын үсэг зурав.

Одоогоос жил хагасын өмнө дэлхийн 30 гаруй оронд 15,000+  салбартай томоохон конвиниенс сүлжээ дэлгүүрийн нэг “Сircle K” Монголд орж ирснээр монголчууд олон улсын түвшний конвиненс дэлгүүртэй болж, 24 цагийн турш үйлчилгээ авах боломжтой салбар дэлгүүрүүд Улаанбаатар хотод нээгдэж, иргэдийн хувьд хоногийн аль ч цагт бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг түргэн шуурхай худалдан авч, тав тухтай үйлчлүүлэх боломжтой болсон билээ.
Мөн энэ төрлийн дэлгүүр нээгдсэнээр нийтийн бие засах газар, камержуулалт гээд олон асуудлыг нийслэлд шийдэж өгсөн байдаг.

Тэгвэл өнөөдрийн хамтын ажиллагааны гэрээ зурагдсанаар хотын алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт Сиркл К -н салбарууд эко нойлтой болох эхлэл тавигдаж байгаа юм.

Уг хамтын ажиллагааны хүрээнд Сиркл К компаний брэнд бүтээгдэхүүн болох ОРГИО тахианы зайдастай эрүүл хоол сонирхогч залуусын дунд трэнд болж буй 4К хотдогны борлуулалт тутмаас 1% нь жорлонгоо өөрчилье төсөлд зориулагдах юм.

Ингэснээр гэр хорооллын хөрсний бохирдолыг багасгах, айл өрхийг эко 00 той болоход Сиркл К болон Нутгийн шийдэл ТББ-ууд хамтран ажиллах юм.
 





 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.