ВИДЕО: ГААЛИЙН АЖИЛТНУУД ХАХУУЛЬД АВСАН МӨНГӨӨ НУУЖ БУЙ БИЧЛЭГ


АТГ-аас өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ нэгэн бичлэгийг олон нийтэд харуулсан юм. Уг бичлэгт Замын-Үүд дэх гаалийн газрын ажилтнуудын нуусан мөнгийг АТГ-ын ажилтнууд баримтжуулан авч байгааг харуулсан байна.  

2015-2016 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын 34 ажилтан холбогдсон хээл хахуулийн хэргийг АТГ-аас илрүүлэн юм. Уг хэрэг 2018 оны нэгдүгээр сард шүүхээр шийдэгдэн, 34 гаалийн ажилтанд 2-6 жилийн ял оноосон билээ.  

Хэргийг илрүүлэн нэгжлэн хийх явдад гаалийн байцаагч нар бусдаас хахуульд авсан бэлэн мөнгөө нуун далдлах зорилгоор агааржуулалтын хоолой, тавилга зэргийн араар нуусан байсныг харуулсан байна.

Энэ талаар АТГ-ын ХМОНХХ-ийн дарга Т.Баярхүү "Мөнгөн хэмжээ бага мэт харагдаж болох юм. Гэхдээ энэ бол зөвхөн тухайн агшинд шалгахад биед нь байсан мөнгө. Эдгээр мөнгийг багцалбал зуун зуун мянгаар тоологдохоор байгаа. 

Ганцхан жишээ хэлэхэд, эдгээр гаалийн байцаагч нар 90 тонн ачааг улсын хилээр хяналт, шалгалтгүйгээр гаргасныхаа хариуд 4.5 сая төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон. Энэ бол ганцхан үйлдэл нь. 90 тонн ачааг хяналтгүйгээр нэвтрүүлэхэд улсад 28.2 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй.

Сүүлийн гурван жилийн хугацаанд гаалийн ажилтнуудтай холбоотой 52 гомдол ирсэн. АТГ-аас төрийн байгууллагуудад хяналт тавьж, зөвлөмж өгсөөр байтал гаалийн ажилтнуудтай холбоотой авлигын гэмт хэрэг буурахгүй байгаа учраас бид энэ бичлэгийг ил болгож байгаа юм" гэв. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.