ВИДЕО: ХАР ТАМХИ ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСНЭЭС БОЛЖ НАС БАРСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХОЁР ИРГЭНИЙ ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА


Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газар Баянзүрх дүүрэгт нас барсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн талаар мэдээлэл гаргалаа. 

Эргэн сануулахад, 2019 оны наймдугаар сарын 30-нд Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 30 орчим насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нас барсан байна гэх дуудлагын дагуу шалгалт явуулахад  мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис, хэрэглэлүүд илэрсэн бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 

Урьдчилсан байдлаар хоёр иргэн хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан байж болзошгүй байгаа бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлт эцэслэн гараагүй байна. Нас барсан эрэгтэй 2016 онд хар тамхитай холбоотой хэрэгт холбогдож 6 сарын ял авч байсан байна. Мөн тус хэрэгтэй холбогдуулан дөрвөн хүнийг дайчлан баривчлаад байгаа талаар Хар тамхитай тэмцэх газар мэдээллээ.
 
Бичлэг, Хэргийн тухай:
2017 оны байдлаар Монгол Улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 117 хэрэгт 275 холбогдогч шалгагдаж байсан бол хэргийн тоо 2018 онд 199 болж 412 хүн холбогдон шалгагджээ. Тэгвэл 2019 оны эхний есөн сарын байдлаар 181 хэрэгт 319 хүнийг энэ төрлийн гэмт хэргээр шалгаж байна.
 
 
 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.