МОНГОЛ ШУУДАН ХК, ОРОСЫН ШУУДАН ХООРОНД СТРАТЕГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА


Монгол шуудан” ХК нь ОХУ-ын шуудангийн байгууллага /Почта России/-тай хамтран бүс нутгийн шуудангийн дамжин өнгөрөх үйл ажиллагааг хөгжүүлж ирсэн билээ.

Талууд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний Монгол улсад хийж буй албан ёсны дээд хэмжээний айлчлалыг тохиолдуулан хамтын ажиллагаагаа шат ахиулан, “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, “Оросын шуудан” ХТНҮ-ийн Ерөнхий захирал Николай Подгузов нар “ Эрдэс баялагийн бус экспорт, импортыг дэмжих шуудангийн логистикийг хөгжүүлэх Стратегийн Хамтын Ажиллагааны Гэрээ”-нд гарын үсэг зурлаа.

Энэхүү гэрээ байгуулагдсанаар хоёр шуудангийн байгууллага хамтран хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-ОХУ хооронд шуудан илгээмж хүргэлтийн тарифыг хөнгөрүүлэх, түүнчлэн бүс нутгийн хүрээнд Зүүн ба Зүүнд өмнөд Азийн орнуудаас ОХУ руу чиглэсэн шуудан илгээмжийг Монгол Улсаар дамжуулан өнгөрүүлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Өнгөрсөн хугацаанд хоёр орны шуудангийн байгууллагууд хамтран Зүүн ба Зүүн өмнөд Азийн орнуудаас ОХУ-руу чиглэсэн шуудан илгээмжийг Монгол улсын газар нутгаар дамжуулан өнгөрүүлэх үйл ажиллагааг төмөр зам, авто зам, агаараар тээвэрлэн хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж байсан юм.

Талууд цаашид Монгол-ОХУ хооронд шуудангийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, шуудан илгээмжийн солилцоог нэмэгдүүлэх, бүс нутгийн шуудангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Ази Европыг холбосон шуудан тээврийг Монгол улсаар дамжуулан өнгөрүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.

 

Эх сурвалж: Монгол шуудан ХК

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.