АМГАЛАН АМАРЖИХ ГАЗАР ЭХ БАРИХЫН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ТӨВТЭЙ БОЛОВ


НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт эх барихын яаралтай тусламжийн ур чадварын  төвийг нээлээ.

Тус төвийг эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглосон бөгөөд эмч мэргэжилтэн дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжтой болж байгаа юм.

Мөн тус амаржих газарт үндэсний хэмжээний лавлагаа төвтэй холбогдох телемидициний камерыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт суурилуулав. Ингэснээр эх барих, эмэгтэйчүүдийн ноцтой хүндрэл, яаралтай тусламжийн үед цаг хугацаа алдахгүйгээр  зөвлөгөө авах, тусламж үйлчилгээ үзүүлэх, улмаар эх, нярайн амь насыг аврах боломж, нөхцөл бүрдэж байна.

Төвийн нээлтэд НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикава, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Нийслэлийн Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд нар оролцсон юм.

Дашрамд дурдахад, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх хүүхдийн тусламж, үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан тодорхой ажлуудыг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэй зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, нийслэлийн Багануур, Налайх, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтын хэрэгцээ, мэдээлэл, харилцааны технологийн чадамжийн талаар хурдавчилсан үнэлгээ хийжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.