ТАМИРЧИН М.ПҮРЭВТУНГАЛАГИЙН ААВ НОЦТОЙ МЭДЭГДЭЛ ХИЙЛЭЭ


Чөлөөт бөхийн 53кг-ийн жинд Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, залуучуудын улсын аваргад түрүүлсэн тамирчныг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явуулахгүй байгаа тухай чөлөөт бөхийн тамирчин М.Пүрэвтунгалаг, түүний аав ээж нар олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Дэлхийн аваргад оролцох эрхээ авчихаад байхад оролцуулахгүй гэж мэдэгдээд оронд нь өөр тамирчин явуулах гэж байгаа нь шударга бус гэдгийг тамирчдын ар гэрийнхэн мэдэгдэв.

Пүрэвтунгалагийн аав Мөнхбат “Охин минь энэ жил залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн. Гэтэл үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга Э.Сумъяаг оролцуулахын тулд башир арга хэрэглэсэн, охиныг минь дарамталсан. Үүний улмаас охин минь ДАШТ-д оролцох боломжгүй болчихлоо. Охиныхоо оронд Э.Сумъяаг лав өрсөлдүүлэхгүй. Хэрвээ түүнийг ДАШТ-д өрсөлдвөл би амиа хорлоно. Миний охиныг оролцуулахгүй юм гэхэд УАШТ-д үзүүрлэсэн, эсвэл хүрэл медаль авсан тамирчныг оролцуулах учиртай байлтай. Би Б.Баттулга дасгалжуулагчтай уулзсан. Тэгэхэд “Танай хүүхдийн бэлтгэл дутуу байгаа” гэсэн. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүн, тамирчдынхаа бэлтгэлийг хангах учиртай албан тушаалтан тэгж хэлээд сууж байж болох уу. Шахаад байгаа Э.Сумъяа нь энэ жил УАШТ-д жингийн улмаас хасагдсан. Ийм шударга бус байж болох уу. Б.Баттулга миний охиныг дарамталсан. Малчин хүнийг яасан ч яах вэ гэж боддог юм байлгүй. Монголын чөлөөт бөхийн холбоог удирддаг Д.Сумъяабазар сайдаа үүнд анхаараач ээ. Миний охиныг яагаад малаас доор үздэг юм бэ. Шударга ёсны төлөө тэмцэхийг монголчуудаа, Баянхонгорчуудаа уриалъя. Ичээч ээ, Б.Баттулга аа, Э.Сумъяа аа.

Пүрэвтунгалаг “Намайг эрүүлийг эмч баталсан. Гэтэл үүгээр шалтаглан, ДАШТ-д оролцох эрхийг минь булаалаа. Би Э.Сумъяа эгчтэй бэлтгэл хийх гэж оролдсон. Бэлтгэлийн үеэр намайг зогсоож байгаад “Хүний өмнөөс битгий арсалдаад байгаарай” гэсэн. Тэгэхээр би яаж бэлтгэл хийж чадах вэ дээ. Би УАШТ-д түрүүлж, шигшээ багийнхантай анх удаа хамт бэлтгэл хийж байгаа. Тэгсэн ч сэтгэл хангалуун бус байна” гэв.  

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.