АРВАН МЯНГАН ӨРХӨД 40 ЖИЛИЙН ХУГАЦААТАЙ, ЭХНИЙ 10 ЖИЛ ҮНДСЭН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛ ОЛГОНО


Арван мянган өрхөд 40 жилийн хугацаатай, эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх орон сууцны зээл олгоно

Засгийн газар 10 мянган айлын орон сууц барихад олгох зээлийн хэлэлцээрийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Зээлээр орлогод нийцсэн, зах зээлийн үнэлгээтэй, мөн хямд өртөгтэй, түрээсийн гэсэн дөрвөн төрлийн үнэ бүхий 10 мянган айлын орон сууц барих юм. Төслийг Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сан зэрэг байгууллагын  120 орчим сая доллараар санхүүжүүлэх юм байна.

Хамгийн гол нь энэхүү зээлийн нөхцөл нэн таатай бөгөөд хүү нь 0.25 хувь, хугацаа 40 жил, үүний эхний 10 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэй.

Засгийн газар дээрх санхүүжилтээр Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга зэрэг дэд төвүүдэд орлогод нийцсэн таун хаус, зах зээлийн үнэлгээ бүхий болон хямд өртөгтэй орон сууц, эко хороолол, цэцэрлэгт хүрээлэн, жижиг дунд үйлдвэрлэгчдийн төв зэргийг барьж байгуулахаар төлөвлөжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.