УЛААНБААТАРТ 16-18 ХЭМ ДУЛААН


 Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар дулаарна.

2019 оны 9 дүгээр сарын 9-ний 8 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор 25-30 хэм, говийн бүс нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 17-22 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.