ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН 24 ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЭВ


Цагдаагийн ерөнхий газраас Баянгол, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн цэнгээний газруудад ээлжит хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтаар 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, 5 нь биедээ хадгалсан нь тогтоогджээ. 

Хэрэглэсэн иргэд нь 21-41 насных байжээ. Тус газраас хийсэн хяналт шалгалт үргэлжилж байна.

Сүүлийн үед хар тамхи хэрэглэх, хадгалах, бусдад зарах, дамжуулах гэх мэт хууль бус хэрэг бүртгэгдсээр байна. Бүр залуу хосууд гэртээ хар тамхи хэрэглэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг ч гарсан байгаа юм. 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.