ДАНШИГ НААДАМ ӨНӨӨДӨР ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД БОЛНО


“Даншиг наадам-Хүрээ цам 2019” шашин соёл урлагийн наадам өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
 
Уламжлал ёсоор тав дахь жилдээ болох уг наадмыг наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр /2019.08.03-04-нд/ зохион байгуулах шийдвэрийг Бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдээс гаргасан.

Харин наадмын тов хойшлогдож есдүгээр сарын 8-нд буюу өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.
 
Өмнө нь Хүй долоон худагт болж байсан бөгөөд энэ жил наадмыг Гандантэгчинлэн хийд бие даан зохион байгуулах юм.
Энэхүү Монголын шашин соёлын наадмыг дотоод, гадаадын жуулчид үнэ төлбөргүй үзэж, сонирхдог гэдгээрээ онцлогтой.
 
Энэ жил “Батцагаан” Цогчэн дуганы нээлт, “Самвад III” олон улсын хурал, “Даншиг наадам-Хүрээ цам 2019” гэсэн салбар наадмыг зохион байгуулах юм.
 
Гадаад, дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Жахар цам харайх, монгол түмний их шүтээн Очирваань бурхны тахилгаар наадмаа нээх ажээ.
 
Мөн энэ үеэр 256 бөхийн барилдаан болж түрүүлсэн бөхөд даншигийн цол олгох юм.
 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.