ЭНЭ САРЫН 14, 15-НЫГ АВТОМАШИНГҮЙ ӨДӨР БОЛГОНО


Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 14-15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай-Автомашингүй өдөр"-ийг зохион байгуулахаар болжээ.

Энэ үеэр дулаан, цахилгаанд холбогдох техникийн нөхцөл олгох, орон байраа дулаалах, ногоон зээлийн сангаас зээл авах, цахилгаан болон хийн халаагуур, сайжруулсан хатуу түлшний талаарх мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжид өгөх юм.

Мөн агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг цахилгаан халаагуур, сэргээгдэх эрчим хүч, гэрийн дулаалга, хийн түлш, сайжруулсан хатуу түлш үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг ААН байгууллагыг бүтээгдэхүүнээ танилцуулахыг урьж байна.

Тус арга хэмжээнд оролцох аж ахуйн нэгж байгууллагыг есдүгээр 12-ны өдрийг хүртэл Агаарын бохирдолтой тэмцэх газарт бүртгэж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.