АВТЫН ОСЛООР ГУРВАН ХҮН АМИА АЛДАВ


Өчигдөр орон нутгийн замд хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч гурван иргэн амиа алдсан гэх хэрэг Тээврийн цагдаагийн хэлтэст бүртгэгджээ. 

Нэг хэрэг нь Өмнөговь аймгийн нутагт бүртгэгдсэн бөгөөд амиа алдсан хүмүүсийн дотор “Гурван бүдүүн” хамтлагийн дуучин А.Мөнгөншагай байжээ.

Тэрээр Өмнөговь аймагт болох нэгэн арга хэмжээнд очиж дуулахаар явж байгаад ийнхүү автын ослоор амиа алдав. Түүний сууж явсан машин хоёр тэмээ мөргөснөөс болж онхолдсон гэдгийг эх сурвалж хэллээ.

Өнөө өглөө найзууд нь талийгаачийн шарилыг авчрахаар Өмнөговь аймаг руу явжээ.

Тиймээс орон нутгийн замд явахдаа, орой үдшийн цагаар хурдаа тохируулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй явахыг ТЦА-наас анхааруулж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.