НҮҮРСЭЭ БАРЬЦААЛЖ, ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ БАРИХ УУ?


Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг яаралтай ашиглалтад оруулж, тээврийн зардлаа бууруулах шаардлагатай гэдгийг албаны хүмүүс хэлдэг. Экспортын энэхүү төмөр замыг ашиглалтад оруулж, нүүрсний тээвэрлэлтийн зардлаа бууруулах нь үе үеийн Засгийн газрын мөрөөдөл байсан. Өнөөдөр ч мөрөөдөл хэвээр.  Анх Ардчилсан нам засгийн эрх барьж байх үед тус төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор овоолсон шороо төдий. Чингис бондын хөрөнгөөс уг төмөр зам 280 сая ам.долларыг зарцуулсан бөгөөд уг зээлийн хүүг монголчууд одоо ч төлсөөр яваа.

Энэхүү төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой олон улс төр өрнөсөн, одоо ч өрнөж байна. Хэдийгээр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг  хоёр жилийн хугацаанд барьж дуусгах хатуу төлөвлөгөөтэй байгаа. Есдүгээр сарын 15-аас төмөр замын ажил эхэлнэ.

Энэхүү төмөр замыг барих хөрөнгийг өөрийн эх үүсвэрээс гаргах эсвэл зээл авах, дараа төлбөрт нөхцөлөөр нүүрсээ урд хөршид борлуулах зэрэг аргаар шийдэх боломж бий.

Гашуунсухайтын төмөр замыг 1 тэрбум 76 сая ам.доллараар барих ТЭЗҮ 2012 онд гарсан байдаг. Өнгөрсөн хугацаанд төмөр замын далан, суурь бүтцийг хийх ажилд 276 сая ам.доллар  зарцуулсан. Одоо 800 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа. Хөрөнгө босгох дээр санаа зовохгүй байна. Энэ бол хамгийн өндөр ашигтай төмөр зам” гэж буй ч чухамдаа хэзээ ашиглалтад оруулах нь тодорхойгүй. Энэ сард  бүтээн байгуулалтыг нь эхлүүлэх уг төмөр замыг түмэн цэргээр төр өөрөө барих уу эсвэл барьж ашиглах концессийн  гэрээгээр  гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад даатгах уу гэдэг сонирхол татаж байна.

Өөрөөр хэлбэл, төмөр замын ажлыг эхлүүлэхээс илүү барьж ашиглалтад оруулах нь гол асуудал болсон гэсэн үг.

Э.БУРАМ  /news.mn/

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.