ЭНЭ ЖИЛ БАРИЛГЫН САЛБАРЫН ӨСӨЛТ 9.3 ХУВИАР БУЮУ 230,7 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ


БХБЯ-наас өнөөдөр /2019.09.06/ “Монголын барилгачдын өдөр” ёслолын арга хэмжээг Барилгачдын талбайд зохион байгууллаа. Арга хэмжээнд Барилга Хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй албаныхан оролцсон юм.  Энэ үеэр барилгын салбарын үе үеийн инженер, техникийн ажилтнуудад хүндэтгэл үзүүлэн, шилдэг ААН, байгууллагуудыг тодруулан шагнал гардуулсан.

Түүнчлэн Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарт үйлчилгээ үзүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын танилцуулга, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Өдөрлөгт:

-Барилга, хот байгуулалтын яам

-Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар

-Барилгын хөгжлийн төв

-“Төрийн орон сууцны корпорац” ТӨҮГ

-Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар

-Барилгын салбарын ТББ, мэргэжлийн холбоод,

-Барилгын компаниуд оролцож байна.

Барилгын салбарын ойн арга хэмжээний үеэр Барилга Хот байгуулалтын сайд Х.Баделхан мэндчилгээ дэвшүүлж, барилгын салбарын хөгжил, амжилтын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Монгол орны өнцөг булан бүрд байгаа нийт барилгачид, барилгын салбарын ажилчин албан хаагчдаа орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн баярын мэндийг хүргэе. Барилгын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Ялангуяа сүүлийн 30 жилийн хугацаанд орчин цагийн барилгууд эрчимтэй хөгжиж, барилгын салбарт орчин үеийн техник, технологи  амжилттай нэвтэрч байна. Бид саяхан барилгын салбарт баримтлан ажиллах бодлогоо баталлаа. Үүнд барилгын салбарын ойрын 10 жилийн төлөвлөгөөг баталж, хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллах бодлого баталсан. Тухайлбал энэ хугацаанд барилгачдын хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Барилга Хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар:

“Нүүдэлчин соёл иргэншлээс суурин иргэншилд шилжсэн  манай улсын барилгын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Барилгын салбарын геодези, хот төлөвлөлт , барилга байгууламж зэрэг үндсэн салбаруудад цаг үеийн шаардлагад нийцсэн эрх зүйн орчинг бүрдүүлж, барилгын норм нормативын батлах, зэрэг олон шинэчлэл хийгдэж байна. Барилга барих гол хүчин зүйл нь дэд бүтэц юм. Сүүлийн үед энэ чиглэлийн ажлууд эрчимтэй хийгдэж байгаа. Тухайлбал Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж шинээр баригдаж байна. Мөн энэ бүтээн байгуулалт аймаг орон нутгуудад хийгдэж, 10 гаруй аймаг шинэ цэвэрлэх байгууламж барьж байна. Цаашдаа Улаанбаатар хотод ундны цэвэр усны эх үүсвэрийн ажил хийгдэнэ. Ундны усны дээд эх үүсгэвэр буюу цэвэр усны үйлдвэр барих ажлыг үе шаттай хийнэ. Улаанбаатар хотод болон аймгуудад үерийн усны даланг барих ажил хийгдээд явж байна” гэв.

Барилга бүтээн байгуулалтын салбарын үйл ажиллагаа 2019 онд өргөжин тэлж байгааг онцолсон юм. Тухайлбал Барилгын салбараас Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь хэмжээ 2019 оны хагас жилийн байдлаар 9.3 хувиар буюу 230,7 тэрбум төгрөгөөр өсөж, Улсын хэмжээнд хийгдсэн барилга угсралт, их засварын хэмжээ хагас жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 1.8 их наяд төгрөгт хүрч нэмэгджээ.

Мөн нээлттэй өдөрлөгт “Ногоон Нуур 100 айл орон сууц”-ны бүтээн байгуулалтын төслийг олон нийтэд танилцуулсан юм. Уг төслийг иргэд олон нийт сайшаалтай хүлээн авлаа.

Ногоон Нуур 1008 айл-н зураг.

Ногоон Нуур 1008 айл-н зураг.

Ардчилал.мн

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.