ЛИЦЕНЗИЙГ НЬ ЦУЦАЛСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ БҮРЭН ЗОГСООХ АРГА ХЭМЖЭЭ АВЧЭЭ


Засгийн газрын шийдвэр гаргаж Архангай, Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байсан зарим уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Тухайлбал, Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан 11 аж ахуй нэгжийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан юм.

Эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоохоор Цэнхэр сумын Орхон багт тус аймгийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Орхон-Чулуут голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд хамтарсан үйл ажиллагаа явуулжээ. Энэ хүрээнд 10 хиймэл нуурыг сэтэлж урсгаснаас гадна, 22 айл, өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.