АЗИ ТИВИЙН АВАРГА М.ХИШИГБАЯР ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ


 Польш улсын Закопане хотноо наймдугаар сарын 21-31-нд болсон 100 буудалт даамын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ДАШТ-д спортын мастер Мижгээгийн Хишигбаяр түрүүлж дэлхийн аварга боллоо.

Тэрбээр, энэ онд Узбекстанд болсон Ази тивийн АШТ-ээс алтан медаль хүртэж байсан билээ. Гурав дахь удаагаа зохион байгуулсан тус тэмцээнд 14 улсын 80 шахам тамирчин оролцжээ. Эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөн М.Хишигбаяр 4 хожиж, 3 тэнцэн, нийт 11 оноо авсан амжилтаар тэргүүн байрт шалгарсан байна. Тэрбээр энэ тэмцээний рапид төрөлд өрсөлдөж хүрэл медаль хүртжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.