РОМЫН ПАП ЦАХИЛГААН ШАТАНД ГАЦЖЭЭ


Ромын пап Францис өнөөдөр Сэнт-Петерийн талбайд хурсан олонд хандан мэндчилгээ дэвшүүлсэн байна. Гэвч тэрбээр товлосон цагаас 30-аад минут хоцорсон шалтгаанаа ойролцоох барилгын цахилгаан шатанд гацсан хэмээн тайлбарлажээ. Албаныхны мэдээлснээр цахилгаан шатны цахилгаан гүйдэл унаснаас гацсан аж. Ромын папыг аврахаар гал сөнөөгчид 25 минут “ноцолдсоны” эцэст цахилгаан шатнаас гаргаж авчээ. Өдгөө 82 настай Францис лам цахилгаан шатанд гацсаны дараа хөл, гуя нь хөндүүр байгааг эмчид хэлжээ.

Эх сурвалж: Washington Post

Нийтлэсэн: News.mn

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.