ХАЛХ ГОЛ ШИНЭ СУМЫН НЭЭЛТ БОЛЛОО


Халх голын байлдааны түүхэн ойн хүрээнд Халх гол шинэ сумын нээлт Дорнод аймагт өнөөдөр /2019.09.03/ болж байна. Халх гол шинэ сумын томоохон бүтээн байгуулалтыг ОХУ-ын "Роснефть" компанийн найман сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа билээ.

Шинэ сум бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын барилга, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн дотуур байр, спорт заал зэрэг 11 байгууламж ашиглалтад орж буй аж.

Шинэ сумын нээлтийн үеэр аймгийн тус Засаг дарга М.Бадамсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Владимирович Путин дэмжиж Халх голын 80 жилийн ойн хүрээнд шинэ сумын төвийг барьж байгуулсанд Халх голчууд туйлын их баярлаж байна” гэлээ. Мөн өнөөдөр түүхт баярын хүрээнд Дорнод аймгийн төвд Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болж байна.

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.