ЭХНЭРИЙНХЭЭ ХУУЧИН "ЛЕКСУС" МАШИНЫГ ӨӨРИЙН УДИРДДАГ БАЙГУУЛЛАГАД 153 САЯ ТӨГРӨГӨӨР ШАХЖЭЭ


АТГ өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр хэргээс дурдвал, сумын эмнэлгийн ня-бо өөртөө илүү цалин бодож, гар утасны лизинг болон ярианы төлбөрт 9.6 сая төгрөгийг байгууллагын зардлаас гаргуулсан, эхнэрийнхээ компанийн эзэмшлийн хуучин "Лексус 570" машиныг өөрийнхөө удирддаг төрийн байгууллагад 153 сая төгрөгөөр үнэлж авсан, найзынхаа компанийг тендерт шалгаруулж 560 сая төгрөгийн илүү үнээр байгууллагадаа машин худалдаж авсан, мөн найзынхаа компаниас нийт 422 сая төгрөгийн бараа материалыг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр авсан, найзынхаа эхнэрийн, хүргэний компанид 275 сая төгрөг өгч ажил гүйцэтгүүлсэн, 160 сая төгрөгийг найздаа өгч чанарын шаардлага хангахгүй засвар хийлгүүлсэн зэрэг хэргүүд байгаа ажээ.

АРДЧИЛАЛ.МН

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.