ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН АВТО ЗАМ 10-12 СМ ЗУЗААН БОЛЖЭЭ


239 километр үргэлжлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын засварын ажил дуусаж, 48,5 км замыг асфальтаар хучсан байна.  Ингэснээр өмнө нь 4-5 см зузаан байсан авто зам 10-12 см болж, стандартын дагуу шинэчилж барьсан замыг гүйцэтгэгч компаниуд хүлээлгэн өгчээ.

Мөн жолооч нарын түр амрах зогсоол, бие засах газар, замын ус зайлуулах хоолойн ажлууд дуусжээ. Асфальт бетон хучилтад үүссэн ан цавыг битумээр гагнах ажлыг хоёрдугаар сараас эхлэн хийснээр замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлахаас гадна өвөл, зуны аль ч улиралд засварын ажилд хэрэглэх боломжтой технологийг нэвтрүүлээд байна. Зам засварын ажил хийгдсэний үр дүнд осол аваар ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17  хувиар буурсан үзүүлэлт гарсан гэж “Эрдэнэс Монгол” компаниас мэдээллээ.

Тээвэр хийж буй жолооч нарын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн зам дагуу “Тайван зогсоол” барьж буй нь 2500 автомашин буюу 60 километр урт дараалал хүлээн авах хүчин чадалтай аж. Тус бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон улсын бүртгэлийн үйлчилгээ, лавлагааны ТҮЦ машин гээд төрийн бүхий л шаардлагатай үйлчилгээг тус цогцолборт төвлөрүүлэх гэнэ.

 Түүнчлэн нутгийн оршин суугч, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо үйлчилгээнд хамруулах ажлыг 2018 оны арванхоёрдугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж ажилласан. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоог ирэх аравдугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөжээ.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.