ХҮН АМЬДРАХАД ТОХИРОМЖТОЙ ГАРИГИЙГ ИЛРҮҮЛСЭН БАЙНА


Олон улсын одон орон судлаачид хэмжээгээрээ манай дэлхийтэй адилхан гурван шинэ гаригийг илрүүлсэн байна. Энэ гаригийн нэг нь дэлхийгээс 12 гэрлийн жилийн зайтай байдаг аж. Мөн хүн амьдрахад тохиромжтой нөхцөл бүрдсэн гариг байж болох юм байна. Харин татах хүчний масс нь дэлхийгээс 1.4-1.8 дахин их энэ гурван гариг нь нартай ойрхон одны тойрог замд байдаг ажээ.

Түүнээс гадна энэ гурван хадархаг бүтэцтэй гаригийн нэг нь гадаргуу дээрээ устай  байж болзошгүй гэж бүртгэжээ. Одон орон судлаачид энэ гаригуудыг цацрагийн хурдыг хэмжих арга дээр тулгуурласан аргаар илрүүлсэн байна. Харин энэ аргын тусламжтайгаар одон орон судлаачид шинэ гариг илрүүлж байгаа анхны тохиолдол энэ биш ажээ. Барселон хотын сансрын шинжлэх ухааны хүрээлэнгийн одон орон судлаач Игнаси Рибас "Бид нэг алхам хийвэл энэ хадтай гаригийг хөршөө болгоно" гэж ярьсан байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.