О.БААСАНХҮҮ: ГИШҮҮДИЙН ТООГ 108 БОЛГОЖ, СОНГУУЛИЙГ ӨВӨЛ ХИЙХЭЭР ТОХИРСОН БАЙСАН


УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-аар хэлэлцүүлж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, “УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хоёрдугаар  хэлэлцүүлэг болсон. Хуралдаанд 62 гишүүн оролцож, дэгийн тухай хуулиар явсан. Энэ нь дотроо хоёр янз бий. Эхнийх нь 62 гишүүний өргөн барьсан хууль нөгөө нь манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын  тохиролцсон төсөл. Уг нь өнөөдөр хоёр гуравдугаар хэлэлцүүлэг өрнөх ёстой байсан. Гэтэл өнөөдөр бүгдийг нь төмсөгдчихсөн. Ждү-чин, 60 тэрбумтан, хүн амины хэрэгтэн гээд...МАН-ай даргын өөрийнх нь хэлж байсан хүмүүс энд суугаад хэлэлцүүлэг хийж байна. 1992 оны Үндсэн хуулийг батлах үеийн дэгээр явж байна. Нэг хүн 10 минут ярьдаг. Харин МАН гэнэт бүлгийн хурал зарлаад нэг ч хүн асуулт асуухгүй байх чиглэл өгсөн. Өөрсдөө ч үүнийгээ хэлсэн. Намайг 30 цаг ярихаар байна гээд миний үг хэлэх эрхийг ч хассан.

Эд нар  гишүүдийн тоог 108 болгож сонгуулийг өвөл хийхээр төлөвлөсөн байсан. Ард түмний сонирхож байгаа бүх асуудлыг хойш тавиад зүгээр хэлэлцэж байсан дарааллуудыг байхгүй болгосон. Би ажил хэрэгчээр хандаж, төсөл болгонд нь өөрсдийнх нь саналыг авч хэлэлцүүлье гэхээр ажлын хэсэгт оруулахгүй байна. Ард түмнээсээ асуух хэрэгтэй байгаа юм. Ингэж санал авахдаа Хуулийг өөрчлөх нь зөв үү буруу юу гэж авах гээд байна. үүнийг бид зөвлөлдөх саналаар  асуугаад өөрчлөх нь зөв гээд бид хэлэлцээд сууж байгаа шүү дээ. Асуух гэж байгаа бол 5 заалтаар асуумаар байна. УИХ-ын гишүүдийн тоо 77 юу, 108 байх уу. Таныг төлөөлж байгаа хүн 4 жилээр сонгогдох уу, 5 жилээр сонгогдох уу? гэх мэт ойлгомжгүй зөвлөлдөж байгаа асуудлаа хэлэлцэх хэрэгтэй байна. Дарангуйлалын тогтолцоо бий болгох гэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч В.И. Путинийг ирэхээс өмнө Бүрэн эрхт улс гэж харуулах зорилготой байна. Тусгаар тогтнолын асуудал ярих гэж байгаа учир бид үүнд маг хянуур хандмаар байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан ч худалдагдчихсан. Үүнд би сэтгүүлчдийг буруутгахгүй” гэв.

 Мөн энэ үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

Хуйвалдсан гэдгээ тодруулаач?

- Хуйвалдсаан. Зарим хэвлэл нь бүр миний лайвыг хийж өгөхгүй байна. Таны юмыг хийж болохгүй байна гэж байна.

Улс төрийн намын 3 төлөөлөл энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд орох ёстой. Би АН-тай нийлж сөрөг хүчний үүрэг гүйцэтгэe гэсэн болохоос өмнөөс үг хэлээд өг гээгүй. Гэтэл мушгин гуйвуулж байгаад энэ 49 барьцаалагдсан.
Өнөөдөр 49 ждү-чинг оруулаад ирьe гэдэг асуудал ярьсан. АТГ мэдээлэл өгөхдөө 34 гишүүн банк, санхүүгийн байгууллагатай холбоотой, хадгаламж зээлийн хоршоо ажиллуулдаг юм байна. 11 нь УИХ-ын гишүүн, сайд дарга. Тэднээс 8 нь ждү-ийн мөнгөөр мөнгө угаасан гэсэн. Энэний төлөө УEП нь О.Баасанхүүд мэдээлэл өгсөн байна гэж АТГ-аа дарамталсан байна. Зарим нэг ЖДҮ-чин нь хэргээ хэрэгсэхгүй болгуулсан гээд яригдаж л байна. Энэ мэтээр барьцаалагдаад байна аа.

АН-ын зөвлөлтэй хамтарч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэсэн хэвээрээ байгаа юу?

-Д.Эрдэнэбат хүртэл барьцаалагдсан. Эрдэнэтийн асуудлаар хэрэг нээчихсэн байсан. Одоо тэр нь хаачив асуу л даа та нар. Одоо бодвол хэрэг нь хаагдаа биз. АН-ыг сөрөг хүчний үүргээ гүйтгэ гэдгийг би шахаж байгаа.  АН гэдгийг би барьцаалагдсан хэдхэн гишүүнээр яриагүй, санал өгсөн 49 хувийг ярьж байна. Тиймээс энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлахын тулд ард түмнээс тодорхой заалтуудаар асуу эсвэл батлах нь зөв үү гэж асуух ёстой.

АРДЧИЛАЛ.МН

 

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.