Терроризмтой тэмцэх хэлэлцээрийг соёрхон батална


 

Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргав.

Хэлэлцээр нь есөн зүйлтэй бөгөөд манай хоёр орны нэгдэн орсон терроризмтой тэмцэх тухай Олон улсын гэрээ хэлэлцээрийн зорилго, зарчим, үзэл санаа, НҮБ-ын Аюулгүйн зөвлөл, Ерөнхий Ассамблейн баталсан тогтоол шийдвэрийг удирдлага болгосон байна. Энэ хүрээнд хоёр улсын эрх ашиг хөндөгдсөн, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй аливаа террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээлэл солилцоно. Мөн терроризмоос урьдчилан сэргийлэх террорист гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах, төрийн өндөр дээд хэмжээний айлчлал, олон улсын томоохон арга хэмжээ, олон нийтийг хамарсан бусад арга хэмжээний хамгаалалт, аюулгүй байдлыг хангах салбарт хамтран ажиллах, харилцан мэдээ мэдээлэл солилцох тохиролцоонд хүрэх юм.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.