Э.ОЮУНБОЛДЫН ЦОЛЫГ ХУРААХ ЭСЭХ НЬ 2-3 ЖИЛИЙН ДАРАА ШИЙДЭГДЭНЭ ГЭВ


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Э.Оюунболд аваргын цол хураах асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр " Э. Оюунболд аваргын цолыг хураах бичиг ирээгүй. Энэ асуудал тийм ч хурдан шийдэгдэхгүй. Шүүхээр орж хэдэн жил явж байж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цол хураах, түүнтэй холбогдуулан бусад бөхчүүдийн цол, чимгийг олгох асуудал яригдана.

Допингийн асуудал маш удаан явдаг. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед эхэлсэн допингийн маргаан сая л шийдэгдэж, цол нь нөхөж олгогдож байсан. Манай үндэсний бөх олимпын төрөл биш. Тиймээс яахаараа олимпын төрөлд тавигддаг допингийн журам үндэсний бөхөд үйлчлээд байгаа юм гэж хүмүүс сошиалаар шүүмжлээд байна. Тиймээс бөхийн холбоо допингийн жижиг сажиг асуудлаа өөрсдөө шийдэж байхгүй бол Ерөнхийлөгч зарлиг гаргахад хүнд байгаа. Энэ асуудал баталгаатай хоёр гурван жил үргэлжилдэг шүү” гэв.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.