УЛААНБААТАРТ 18 ГРАДУС ДУЛААН БАЙНА


Цаг уур орчны шинжилгээний газраа гаргасан өнөөдрийн (2019.08.26) цаг агаарын мэдээллийг хүргэе.

Улаанбаатар хотод:

Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар:

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5  градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар:

Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар:

Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зарим газраар бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар  шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:

 Солигдмол үүлтэй.  Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.