ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ХАЯГДАЛ АККУМЛЯТОР БОЛОВСРУУЛЖ БАЙЖЭЭ


Налайх дүүргийн 4 дүгээр хороо, өөрийн үйлдвэрийн байранд хаягдал аккумлятор боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явууллаа.

Шалгалтаар хаягдал аккумлятор боловсруулах үйл ажиллагаа эрхлэж буй “Эйч Би Эм Си” ХХК нь аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр цуглуулсан, түр байршуулсан, дахин боловсруулж, хадгалсан байна.

Түүнчлэн ажил эхлэхээсээ өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил дутагдлыг илрүүлж, 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдөр Зөрчлийн хэргийг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байна.

twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.